2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өр ширээ багасгахын тулд зардал хэмнэх тухай байнга санаж яв. Цагаа олоогүй буруу худалдан авалт амьдралд тань төвөг удна. Хямралын үед өрөө төлж, орлогоор тасрахгүй байхаар ажлаа төлөвлө. Өнөөдөр од эрхэс таны хайр сэтгэлийн мэдрэмжийг сэргээнэ. Ганц бие хүмүүс өөрийн хосоо хайж эхэлнэ.
Үхэр: Ажлын ачаалал сэтгэлээр унахад хүргэж болзошгүй. Иймээс сайн амар. Гэхдээ дэмий буйдан дээр хэвтэлгүй гадуур гарч хувийн аж ахуйдаа хэрэгцээтэй зүйл эсвэл хувийн сонирхолтой холбоотой мэдээлэл судлан тархиа амраа. Эд хөрөнгө, орон байртай холбоотой өөрчлөлт гарна. Шинэ байр худалдан авах шийдвэр гаргаж магадгүй.
Ихэр: Ямар нэг хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эртнээс төлөвлөж байж хийгээрэй. Төлөвлөсөн ажлаа шуурхай хийхэд саад тотгор учирна. Гэсэн ч ажил хэргээ амжуулах том боломжууд олдоно. Та энэ боломжуудаа битгий алдаарай. Өөрийнхөө хувь тавиланг өөрчлөх болно. Өнөөдөр танд чөлөөт цаг гарвал зугаатай өнгөрүүл. Архаг хууч өвчтэй хүмүүс эмчилгээгээ тууштай хийлгэ.
Мэлхий: Энэ өдрийг ойр дотнын хүмүүстэйгээ хамт өнгөрүүлснээр ажил, амьдралын стрессээс салах болно. Ажлын харилцаа холбоо ч сайн байна. Ил тод, шууд шүүмжлэлээс зайлсхий. Бусдад үл анзаарагдах үйл ажиллагаа явуул. Хов живийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Үр хүүхдүүдтэйгээ харьцах харилцаа сайжрах боломж гарна.
Арслан: Найз нөхөд тусалснаар чухал ажил бүтэх магадлалтай. Хэрэв та өөрийгөө харуулахыг хүсэж байгаа бол эр зориг гаргах үе. Хэмжээ тунг нь хэтрүүлчихгүй бол амжилт таны гарт байна. Чөлөөт цаг гарвал энэ амралтын өдрийг зугаатай уур амьсгалтай өнгөрүүлж амьдралын аз жаргалыг мэдэр.
Охин: Буруу зуршлаа зоригтой шүүмжил. Өөрийн муу талыг өөгшүүлж болохгүй. Амьдралын хэвийн хэм хэмжээг сахь. Сэтгэл хөдлөл ихсэх үеийн цочир түрэмгий байдалдаа тэвчээртэй ханд. Энэ өдөр бусдаас шагнал, бэлэг бүү хүлээ. Эрүүл мэндэд хүндрэл учирч болзошгүй. Та эрсдэлд дургүй бол баталгаатай ашиг олохгүй зүйлд мөнгөө бүү үр.
Жинлүүр: Амрахдаа ч амьдралын идэвхтэй хэв маягийг баримтлах шаардлагатай байна. Хөшүүн залхуу байдлаас зайлсхийж, дэмий суулгүй хувийн ажил хэргээ хөөцөлд. Гэр орондоо тохилог байдлыг бий болгох, хэрэгцээтэй зүйлс худалдан авах, амралт аялалд бэлтгэх зэрэг ахуйн ажлуудаа амжуулбал хэзээ нэг өдөр гэнэт овоорох ачааллын багасгаж өгнө.
Хилэнц: Гэр бүлийн амар тайван байдал ажлын ачаалал, эргэлзээг мартахад тусална. Гэр бүлийн асуудал нэг хэсэгтээ таны анхаарлын гадна байсан бол өнөөдөр орхигдсон хувийн ажлуудаа нэлээдийг нь амжуулах хэрэгтэй. Ямар нэгэн онцгой нөхцөл байдлаас болж та хүсээгүй асуудалдаа зайлшгүй санаа тавьж эхэлнэ.
Нум: Од эрхсийн тохиолоор илрэх таагүй нөлөө буурч байгаа ч энэ үед ажил хэрэгтээ онцгой ач холбогдол өгч анхааралтай бай. Мөн гэр бүлийн харилцаа ч таагүй болж магад. Өнөөдөр үр хүүхдүүдтэй хэвийн харьцахад амаргүй байх болно. Тэднийг захирах бус сайн сонсогч, зөв зөвлөгч нь байхыг хичээ. Хөдөө хээр салхинд гэр бүлийнхэнтэйгээ гарахад таатай. Гэр бүлийнхэн тань таны санал санаачилгыг хүндэлнэ.
Матар: Дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцвал таатай сэтгэгдэл төрүүлж чадна. Бодит байдлыг энэ өдөр эрүүл саруулаар харна. Эрч хүч буурах, сэтгэлээр унах байдал тохиолдож болзошгүй. Өөрийн далд ухамсрыг нээж чадвал шинэ бодол санаанууд толгойд тань орж ирнэ. Амьдралын төлөө гал цогтой тэмцэх эрмэлзлийг өөрийнхөө дотроос хай.
Хумх: Хамтрагч түншүүд зарим санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд тус болох бололтой. Гэхдээ од эрхэс төлөвлөсөн бүх ажлыг түргэн амжилт олоход нөлөөлж чадахгүй бололтой. Өнөөдөр дэмий зүйлд мөнгөө үрсний хэрэггүй. Зарим үед нэрэлхэлгүй арвилан хэмнэхийг хичээ. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө. Тансаг оройн зоог барьцгаа.
Загас: Энэ үед анхны дүгнэлт хуурмаг байх магадлалтай тул аз турших хэрэггүй. Өнөөдөр хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнд таны дэмжлэг хэрэгтэй байна. Эрүүл мэндээ сайн анхаар. Архаг өвчин хүндэрч болзошгүй. Хувийн амьдралд хайртай хосууд муудаж, хэсэг хугацаанд хүйтэн уур амьсгалтай байх магадлалтай. Дотоод сэтгэлээ аль болох эерэг байлга.