Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний ассамблейн дарга нарын тэргүүтэй зочид манай улсад энэ оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхтэй холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гудамж, Амарын гудамж, Гэндэнгийн гудамж, Цагдаагийн академийн гудамж болон Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнд ачаалал үүсэж болзошгүй байна.
Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.