АН-ын дарга Л.Гантөмөр: Би намынхнаасаа нэг л зүйлийг хүснэ. Хэтэрхий улс орны эрх ашгийг улдсан улс төр битгий хийгээрэй. Яагаад гэвэл бидний сонгуулиар ард түмэнд амласан амлалтууд өнөөдрийн Засгийн газрын хөтөлбөрт ороод явж байгаа шүү. Ялангуяа ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд орсон төрийн албыг 9 хувиар бууруулах асуудал МАН-ыг цочоочхов уу гэж би санаа зовж байна. Түүнээс АН-ын хэдэн гишүүн үг хэлэхэд танихгүй МАН-ын гишүүн гэж байхгүй шүү дээ. АН-ын араншин шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр төрийн өмчит компаниудын орон тоог 15 хувиар бууруулах гэх мэт бизнестээ жаахан эрх чөлөө өгөөд төрөө жаахан хямгадъя гэдэг бодлого маш том цочрол өгчих шиг боллоо гэж харж байна.
-Гэрээ зөрчсөн гээд байгаа шүү дээ?
-Гэрээ зөрчсөн зүйл байхгүй.
-Хариуцлага хэн хүлээх вэ?
-Хамтдаа хариуцлага хүлээнэ. Одоо би 13:00 цагт МАН-ын дарга, Ерөнхий сайдтай уулзалт хийнэ. Гэрээн дээр бол хамтын хариуцлага л гэдэг үг байгаа. Гэрээ бол мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлсийг эцсээ хүртэл явж ажил хийнэ ээ. Ялангуяа МАН-ын дэвшүүлсэн хөтөлбөрүүд АН-ын дэвшүүлсэн хөтөлбөрүүд, ХҮН намын дэвшүүлсэн хөтөлбөрүүд дотор тухайн намын үзэл санааг тээж байгаа хөтөлбөрүүдийг ажил болгоно. Жишээ нь, АН-ын дэвшүүлсэн хөтөлбөрийн гол цөм нь эдийн засгийн эрх чөлөө. Үүнийг заавал хийнэ. Мөн төрийн албыг цомхон болгох, албан хаагчдынхаа тоог цөөлье. Засаглалаа цахим болгоё гэх мэтчилэн. Үүнээсээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэзээ ч урваагүй. ХҮН намын дарга Т.Доржханд хэзээ ч урваагүй. Харамсалтай нь биднийг ирэх он жилүүдэд хүлээж байгаа сорилт бэрхшээлүүдийг давж гарахын тулд зарим нэг талцал их байна. Тэгэхээр гурван намын дарга нар уулзалт өнөөдөр хийнэ.
-АН засгаас гарах уу?
-Энийг ярилцаж гарсан шийдвэрээ дагана. Ямар ч тохиолдолд МАН хамтарсан засагт АН байж болохгүй юм байна гэж дүгнэсэн гэж би ойлгосон. Тэр бичгийг нь би аваагүй байна.
-Иргэд Ерөнхий сайдыг орлогоо нотолчих гэсэн. Гэтэл Ерөнхий сайд хувийнхаа асуудлыг төр засгийн асуудал болгоод та хэдийг хөлдөө чирч байгаа юм биш үү?
-Үгүй, үгүй. Өчигдрийн бага хурлын мэдээллийг бид авсан. Ерөнхий сайд бол хамтарсан Засгийн газар байх учиртай. Яагаад сонгууль нэгээр дуусахгүй. Монголын парламент өөрөө ажил хэрэгч байх ёстой. Дэлхийн худалдааны дайнаас улбаатай нөхцөл байдалд бид их тэвчээртэй, маш тодорхой байх ёстой гэдэг байр суурийг Ерөнхий сайд эхнээсээ эцсээ хүртэл байр суурийг илэрхийлсэн гэж бид ойлгож байгаа. Тийм учраас ЕС АН-ыг гаргачхаад өөрөө дангаараа засаглая, эсвэл өөр эвсэл байгуулаад цаашаа явъя гэдэг байр суурь байхгүй. Тэгэхээр бид гурав одоо уулзалт хийнэ. Гэрээгээ урдаа тавиад ярина. Ямар ч тохиолдолд гэрээ зөрчигдсөн учраас АН Засгийн газарт орохгүй, Засгийн газарт ажиллахгүй. Гэрээний зөрчил гэдэг нь бага хурлын шийдвэрийг хэлж байгаа юм. Гэрээ уначихлаа. Тэгвэл одоо ямар түвшинд яаж хариуцлага тооцох вэ гэдэг зүйлсийг одоо ярина.
-Бодлогын зөвлөлд ямар хүмүүс байгаа вэ. Гэрээн дээр хариуцлагын асуудлыг юу гэж заасан юм бэ?
-Хамтын хариуцлага хүлээнэ гэж заасан. АН гэрээгээ биелүүлээгүй гэдэг бол гүтгэлэг. Ингэж улс төр хийхдээ гүтгэлэг хийдэг улс төрийн мөн араншинг одоо халмаар байгаа юм. Харамсалтай нь тийм ухаан МАН-аас гарсангүй. Бүлэгт АН-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг нэрлэж байна лээ. Өчигдөр би бага хурлын гишүүдийнх нь ярьж байгаа зүйлийг сонссон. Манай гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь бол намын байр суурь ерөөсөө биш. Намын байр суурь УТЗ, Бодлогын хороогоороо л гардаг. Цөөн дугарах эрхтэй. Гэрээн дотор би гишүүдийнхээ амыг барина гэсэн зүйл байхгүй. Би намынхаа үндсэн араншинг мэдэж байгаа хүн шүү дээ. Засгийг унагаж байгаа шалтгаанаа МАН нуучихлаа гэж би харж байна. АН-ыг гаргаж байгаа нь шалтаг боллоо гэж харж байна. Энд их ухралт явлаа гэж харж байна. хамгийн их санаа зовж байгаа зүйл утаагаа яах юм бэ. Уг нь бид коксхимийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргачихсан. Хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. зэсийн үйлдвэрээ яах вэ. Гангын үйлдвэрээ яах вэ. Асуудлаа шийдээд явах юм бол бидэнд гоншигнох юм байхгүй шүү. Дунд шатны төрийн албаны цомхотголоо хэрхэн хийх юм бэ.