2025 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн нөөц боломжийг хэтрүүлж бүү үнэл. Дэмий зүйлд эрч хүчээ алдаж, өөрөө ядраахаас зайлсхий. Хайр сэтгэлийн харилцаа амьдралд их байр суурьтай байна. Яаруу шийдвэр гаргах болон тооцоолоогүй худалдан авалт хийх нь чиний мөнгийг тань дэмий л үрж орхино. Хувийн хандлагаа анхаар.
Үхэр: Амралтын өдрөө өөрийгөө хөгжүүлэхэд зориулаарай. Элдэв заавар журам, хориг саадуудыг тушаах, залхаах зэрэг ямар нэг сэтгэл зүйд хүчээр нөлөөлөх аргаар бус утга учрыг нь тодорхой ойлгуулах замаар хэрэгжүүлэх ёстой болно. Энэ үед санхүүгийн байдал ерөнхийдөө тодорхойгүй байх боловч зарим хүмүүс гэр бүл, үр хүүхдэдээ эсвэл элдэв найр наадамд багагүй мөнгө зарцуулах бололтой.
Ихэр: Энэ өдөр таны хамаатан садангуудтайгаа харьцах харилцаа сайжирна. Өнөөдөр та шинэ танилтай болох бололтой. Шинэ хүнтэй зөв танилцаж сур. Харилцаанд бусдад таалагдах боломжтой үе. Өөрийгөө өмнөх таагүй явдлаас чөлөөлж тайван байх талаар анхаарах хэрэгтэй бололтой. Гэхдээ аюултай холбоо, хэрэгцээгүй ярианаас өөрийн мэдрэмжийг ашиглан түргэн зайлсхий.
Мэлхий: Бусдад сайн зөвлөгөөг чин сэтгэлээсээ өгөх хэрэгтэй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол эргэлзээтэй хүмүүсийг бүү дага. Бусдын муу үйлдэлд автахгүй, хэлхээ холбоогоо хязгаарла. Өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс зөвлөж байна. Дотоод эрхтний бодисын солилцооны хямралаас болж эрүүл мэнд муудаж болзошгүй.
Арслан: Өөрийгөө сайн хянах нь ирээдүйд тань хэрэгтэй. Төлөвлөөгүй ажил гарч ирэх магадлалтай. Цаг заваа зохицуулан амралтын өдрөө тайван өнгөрүүл. Энэ үед үүссэн хайр дурлалын харилцаа зөвхөн гадаад үзэмж, шохоорхол дээр тулгуурласан чөлөөт харьцаа байна. Тантай хүмүүс нөхөрлөх сонирхолтой байх боловч та хөндий хүйтэн сэтгэлтэй байх бололтой.
Охин: Хуримтлагдсан эрч хүчээ зөв гаргах өдөр. Өөрийн эерэг эрч хүчээр сөрөг бүхнийг нөхөх хэрэгтэй. Гэхдээ илт хуурмаг зүйлийг ч үнэн хэмээн төөрөлдөж, андуурахаас сэргийл. Хэн нэгнээс гоё чамин бэлэг авах хүсэл ихтэй байна. Холоос сайн мэдээ ирэх бололтой.
Жинлүүр: Уран бүтээлч хүмүүст таатай өдөр. Өөрийн дотоод мөн чанарыг олж харахыг хичээ. Ямар ч мухардлаас та өөрийн зөн билгээрээ гарч дөнгөнө. Дотнын хүмүүст таны анхаарал халамж онцгой шаардлагатай байгааг харгалзан үзээрэй. Үр хүүхдэдээ анхаарч, тэдэнтэй хамт байх цаг зав гарга.
Хилэнц: Сэтгэл хөдлөлөө барь. Томоохон эд зүйл худалдан авч их зардал гаргахаас зайлсхий. Хүүхдүүдтэй харьцах харьцаанд хүндрэл үүснэ. Шилжилтийн насан дээр байгаа хүүхдүүддээ анхаарал сайн тавь. Тусламж хүсэх үед нь өөрөөсөө бүү түлх холдуул. Өөрийн хүсэл мөрөөдлийн тухай ойр дотнын хүндээ ярихаас бүү зов.
Нум: Тайван амгалан байхыг хичээ. Тайван байж нэгэн зэрэг олон зүйл бүтээхээр бүү хөөцөлд. Харин тодорхой нэгэн асуудлыг шийдэхээр бүхнийг хийхийг зөвлөж байна. Өнөөдөр таны үйл хөдлөл бодол санаа бусдаас ихээхэн хамаарна. Та бусдад үзэл бодлоо тулгаснаар зөрчилдөөн үүсэж болзошгүй.
Матар: Ялих шалихгүй шүүмжлэлд эмзэглэсний хэрэггүй. Өөртөө итгэлтэй бай. Гэхдээ бусадтай харьцахдаа туйлын болгоомжтой байж, хэлэх үгээ цэнэ. Хамтрагч болон найз нөхдийнхөө атаархал хорслыг төрүүлсэн үйлдэл хийхээс болгоомжил. Ганц бие эрчүүдийн хувьд хувийн харилцаа амжилттай өдөр болно.
Хумх: Зөв дадал зуршил сайхан амрах боломж өгөх болно. Өнөөдөр ойрын хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Сонголт хийх чадвар муу байх тул сайн ойлголцож, асуудлаа шийдвэрлэхийг од эрхэс зөвлөж байна. Аливаа харилцаанд бусдаас өөрийгөө дээгүүр бүү тавь.
Загас: Найз нөхөдтэйгөө уулзах нь танд баяр баясгалан авчирна. Соёл урлаг сонирхож, анхаарлаа хандуул. Тайвшрахын тулд ном уншиж мэдлэгээ тэл. Аль болох зугаа цэнгэл, архи согтууруулах ундаанаас хол бай. Таны нэр хүндэд сэв суулгах тул бусдын үзэл бодлыг үл тоож хүндэтгэлгүй харьцах хэрэггүй.
АДМИН







Нийгэм









