Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид Бага тэнгэрийн аманд илүү талбай ашиглалттай буюу нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж барилгын түр хашаагаа татаж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.12, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 г тус тус зөрчсөн газар ашиглагч компанид анхааруулга өглөө.
Газар ашиглагч сайн дураар буюу 2025 оны 12 дугаар сарын 10 дотор зөрчлөө арилгах хугацаа авлаа. Тогтсон хугацаанд хашаагаа татаж зөрчлөө арилгаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 д зааснаар албадан буулгах арга хэмжээ авахыг мөн анхааруулж ажиллалаа.
АДМИН






Нийгэм









