Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Тэргүүн шадар сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны чиглэлд туссан нийт 149 төсөл байгаа. Энэхүү төслүүдийг эрэмбэлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа. 149 хөгжлийн төслийг хэрэгжих боломжоор нь нэгээс таван оноогоор дөрвөн бүлгийн 14 үзүүлэлтээр үнэлж, мэргэжлийн экспертүүдийн тусламжтайгаар эрэмбэллээ. Энэ эрэмбэлэлт дотор макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ буюу сошиал импакт гэсэн дөрвөн бүлэгт хувааж, оноожуулсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийт 149 хөгжлийн төслүүдийг салбар, бүс, санхүүжилт, ач холбогдол, бэлэн байдал зэргээр үнэлэхэд төслийн хэрэгжилтийг харахад 149 төслөөс 105 төсөл буюу 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Төслийн бэлэн байдлыг харгалзан үзэхэд техник эдийн засгийн үндэслэлтэй 85 төсөл, техник эдийн засгийн үндэслэл байхгүй 54 төсөл, тэнцүү шаардлагагүй хоёр төсөл, тэнцүү тодотгол хийгдэж байгаа найман төсөл байна. Санхүүжилтийн эх үүсвэрээр ангилахад улсын болон орон нутгийн төсвөөс 44 төсөл, гадаад зээл тусламжаар 26 төсөл, төр хувийн хэвшлийн түншлэлээр 17 төсөл , холимог эх үүсвэртэй 15 төсөл, санхүүжилт эх үүсвэрийн асуудал огт шийдвэрлэгдээгүй 22 төсөл байна гэсэн дүгнэлт гарсан. Улсын төсөвт туссан байдлаар 2025 оны төсөвт 13 төслийн санхүүжилт суусан, 2026 төсөвт 14 төсөл суусан байгаа. Энэхүү төслүүдээр энэхүү аргачлалын дагуу хийж, тэргүүн ээлжид нийт хөгжлийн төслүүдээ тодорхойлж байна. Хоёр долоо хоногийн өмнө засгийн газрын хуралдаанаар 14 мега төслүүдийг энэ аргачлалын дагуу үнэлсэн. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлт нь хэмжигдэхүйц тодорхой хүрж болохуйц цаг хугацаатай бодитой байх ёстой. Энэ шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд таван жилийн чиглэлийг таван жил тутамд баталдаг. 2021 онд баталсан одоо энэ таван жилийн чиглэл энэ оны 12 сарын 31-нд дуусгавар болж байгаа. Ингээд аравдугаар сарын 31-нд ирэх таван жилийн үндсэн чиглэлийг их хуралд өргөн мэдүүлнэ. Төрийн ажил хуулийн дагуу тасралтгүй явагдаж байгаа. Ингээд таван жилийн чиглэлд суурилсан улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг жил бүр баталдаг. Үүнд тусгагдсан төслүүдээс засгийн газрын гүйцэтгэх засаглал санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэдэг. Ийм механизмтай. Бид тодорхойгүй, төлөвлөгөөгүй, ач холбогдолгүй тэргүүн ээлжид эрэмбэлэгдээгүй олон төслүүдийг жилийн төлөвлөгөөнд тусгадаг байдлаас салах ёстой. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хяналт, мониторингийн чиг үүргийг тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайдын хувиар энэ таван жилийн чиглэлд нийцүүлсэн жилийн төлөвлөгөөгөө батлаад, тусгагдаагүй төслүүдийг улсын төсөвт тусгахгүй гэдэг байр суурьтай байна. Энэ жил улсын төсөвт 76 төслийн тодорхой санхүүжилт суусан бол 50 төсөлд санхүүжилт тодорхойгүй байсан учраас төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төсвийг дагуулж барьсан. Энэ 50 төслийг төр хувийн хэвшлээр явуулна. Энэ шинэ хууль батлагдсанаар орон нутагт үе шатуудыг багасгасан буюу төр өөрөө удирдах байгууллагууд төсөв санхүүжилт гадаадын зээл тусламж бусад тусламж, дэмжлэгийг эрж хайх боломжийг олгож байгаа. Ингэснээр жилийн төлөвлөгөө бүрэн биеллээ олно. Эргээд хянах үүрэг нь нэг салбарын яаманд харьяалагдаж байгаа учраас эргээд хянадаг, эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар индексүүдийг үнэлэх гэж байгаа. Төрийн захиргааны төв байгууллагуудыг үнэлнэ, төрийн үйл ажиллагаанд гпай-ийг нэвтрүүлнэ. Хуулийнхаа хугацаанд Засгийн газар тасралтгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэх ирэх таван жилийн чиглэлийг хуулийн хүрээнд Засгийн газарт танилцуулаад Их хурал руу энэ сарын төгсгөлд өргөн мэдүүлнэ.
Б.ОРГИЛМАА