Энэ 7 хоногийн /2026.06.01 - 06.07/ 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ долоо хоногт гэнэтийн үйл явдлууд тохиолдвол гайхах хэрэггүй. Аливааг хурцаар тусган авч, сөрж тэмцэлгүй тайван байвал таны ур чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Саад бэршээлтэй тулгарах ч сандрах хэрэггүй. Байр сууриа бэхжүүлэх алхам хийвэл ашигтай. Залуу хүмүүс хүсэл санаархал нь хурдан үр дүнгээ үзүүлэхгүй бол сэтгэл хөдлөлд автах бололтой. Та зөн билиг болон дотоод эрч хүчээ ойлгох чадвартай байна. Нийгмийн эмзэг асуудлуудад сайн дураар туслах хүсэл төрөх байх. Хэн нэгэн танд хүчтэй нөлөөлж, өөрийнхөө сэтгэл санааны байдлыг ойлгоход тусална. Бусдыг хэт аялдан дагалдах хэрэггүй. Хамтын үйл ажиллагаа дээр санал зөрөлдөөнтэй асуудал байгаа бол шийдэх арга ухаан сүвэгчлэх хэрэгтэй. Аливаа асуудалд эрүүл саруул ухаанаар ханд. Энэ нь одоо болон ирээдүйд гарах хор хохирлыг бууруулна. Өөрийнхөө ажлыг үнэлэх болон стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэгт өвөрмөц арга барил хэрэгжүүлэх нь тохиромжтой байна. Долоо хоногийн сүүл рүү ашиг орлого, шагнал урамшуулал орж ирэн, ажил хэргийн аливаа асуудал нааштайгаар шийдэгдэх хандлагатай байна. Цагийн хуваариа цэгцлэн ачаалалтай ажлын өдрүүдээр амрах боломж гаргах дадал зуршлыг хэвшүүлээрэй. Таны эрүүл мэндэд тустай. Албаны ажлыг гүйцэлдүүлэх үедээ чухал уулзалт төлөвлөх, албан томилолтоор явах хэрэггүй. Цаашдын үйл хэрэгт муугаар нөлөөлөх магадлал үйлдлээс сэргийлэх хэрэгтэй байна. Олон улс оронд болж буй өөрчлөлтөөс туршлага судлах бизнесийн үйл ажиллагаанд ашиг авчрах болно. Амьдралд тохиолдож байгаа зүйлсийн цаана юу болж байгааг олж тогтоо. Дотоод эрч хүчээ сэргээхийн тулд өөртөө цаг гарга.
Үхэр: Энэ долоо хоногт ажил хэрэгт ахиц дэвшил гарч мэднэ. Та чухал бизнес төсөлдөө дэмжлэг авах эсвэл нэр хүндтэй хүмүүсээс хамтрах санал авах магадлалтай. Бизнесийн асуудлыг амар тайвнаар зохицуулах нь зөв боловч шийдвэрлэх үед шийдэмгий бай. Мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн зүйлд итгэх хэрэггүй. Хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Амар хялбар ажил ч байсан үүрэг, хариуцлагаас хэзээ ч зугтаж болохгүй. Уулзалгүй удсан дотнын найзуудтайгаа холбоогоо сэргээ. Хэн нэгэнтэй нийлэн гадагшаа гарах нь таны төсөөлж байсан шиг сайхан байхгүй ч зарим үр ашигтай байдлыг авчрах болно. Адал явдал болон гэнэтийн өөрчлөлт хүсэх болно. Та болчимгүй шийд гаргавал өөрийн санхүүгээ багасгана. Амьдралынхаа хэнд ч ярихыг хүсдэггүй үеэ дотроо л хадгал. Зарим үед зүгээр л тэвчих хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болго. Болж буй үйл явдалд эрүүл ухаанаар ханд. Хэрвээ бизнесийн хамтрагч тань итгэл алдаж, тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа тэдний ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Архи дарс болон хагас боловсруулсан хүнс хэрэглэхээс зайлсхийж, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Халдварт өвчнөөс болгоомжилж, зөв дэглэмтэй байх нь чухал шүү. Учир нь энэ үед биеийн эсэргүүцэл суларч, дархлаа буурч байх магадлалтай. Амралт чөлөөт цагаараа хийх хобби, бүтээлч төсөл төлөвлөгөөнүүддээ анхаар. Гэр бүлдээ цаг зав сэтгэл зүрхээ зориул. Хайртай хүмүүсээ баярлуулах гэж үнэтэй зүйл хайх хэрэггүй. Зарим сайхан үйл ажиллагаа үнэгүй байдаг юм. Ойрын дотнын найз тань туслалцаа хүснэ. Боломжтой бол тэдэнд шаардлагатай гарсан үед нь нуруугаа харуулах хэрэггүй.
Ихэр: Энэ долоо хоногт өмнөх ажлаа дуусгах болон дотнын харилцаагаа авч үлдэхийн тулд эрч хүчээ зөв хуваарилахыг од эрхэс сануулж байна. Орлогын шинэ эх үүсвэр олох санаа төрөх бололтой. Ямар нэг зорилгодоо хүрэхийн тулд одоогоос эхлээд ажлын төлөвлөлтдөө туйлын анхааралтай, хянамгай хандах хэрэгтэй. Үйл хөдлөлөө бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндэд эергээр нөлөөлөхөөр зохицуул. Өөрийгөө эзэмдэж буй мэдрэмжид бүрэн захирагдах хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийн үйлдэл сэтгэл гонсойлгож болзошгүй. Үүссэн бэрхшээлүүдийг шийдэх, эргэн тойрны асуудлыг сайн тал руу нь өөрчлөх боломж олдох тул аль болох тайван байгаарай. Хэрэв та хэн нэгэнд амлалт өгсөн бол биелүүлэхийн тулд гэнэтийн зүйл саатуулахгүй байхыг хичээ. Шийдвэр гаргахдаа сайтар бодож тунгаах нь чухал үе. Мөн ирээдүйдээ зориулж, томоохон хэмжээний төлөвлөгөөг гарга. Долоо хоногийн сүүл рүү хүмүүстэй харьцах харилцаа доройтож мэднэ. Зарим хандлага сэтгэлээр унагана. Хуучинсаг, ёсорхог зан гаргах хэрэггүй. Мөн түрэмгий зан хүмүүсийн дургүйг хүргэх болно. Од эрхсийн чиг хандлага таны эрч хүчийг үргэлжлүүлэн сулруулж, ядаргаанд оруулж ч болох юм. Хэрэв таны анхаарал сул байгаа бол оюуны ажлаас өөр ажил сонгох нь илүү үр дүнтэй байх болно. Амар амгалан байдал эерэг өөрчлөлтүүд авчирна. Танд өөрийгөө бусдад нээн харуулах боломж гарна. Та санаа зовж байгаа асуудлаараа бусадтай ярилц. Чухал найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөөх төлөвлөгөө зохио. Гадаад үзэмждээ анхаар. Хайр дурлалын харилцаа нэг шат ахиж магадгүй. Хайртай хүнийхээ төлөвлөгөөг сонсохгүйгээр өөрийн санаагаа тулгахгүй байх нь хамгийн ухаалаг сонголт. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд өсөлт болон сайн зүйлүүд ирнэ гэдгийг од эрхэс билэгдэж байна.
Мэлхий: Энэ долоо хоногт тогтворгүй ааш зан илэрнэ. Бусдыг шүүмжлэхийн оронд сайхан талыг нь олж харахыг хичээ. Улс төр болон шашны үзэл бодол дээр үндэслэн үүссэн маргааныг өөр тийш нь эргүүлэхийг оролд. Бусдын хэрэгт хошуу нэмэх хэрэггүй. Од эрхэс болон нийгмийн нөлөөлөл тогтворгүй байна. Хуурмаг хандлагад өртөх магадлалтай. Нэлээд тэвчээргүй, уур уцаартай, сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Шийдвэр гаргах шаардлагатай бол нэмж асуудал үүсэхгүй байх аргыг ол. Ажлаа бүтээх гэж зовсны хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү зарим хүмүүс гайхалтай уран бүтээлч, загвар зохион бүтээгч шиг санаа гаргаж чадна. Ажлын ур чадвар тань хамт ажиллагсдыг ангайлгах болно. Амьдралын эрч хүч их болж байгаа юм шиг мэдэрнэ. Хэдий тийм боловч хэсэгхэн зуурын үзэгдэлд хууртаж болохгүй. Ямар нэгэн зүйлийг өөрийн биеэр шалгах гэсний хэрэггүй. Гэхдээ бусад хүмүүсийн үгэнд оролгүй, бодлоо өөртөө хадгал. Гэр бүл, үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх алхам хий. Эцэг эхчүүд хүүхдүүдийн сургалттай холбоотой төлбөрийг төлөх шаардлагатай байгаа тул хичээнэ. Таны хайр дурлал, гэр бүлийн харилцаа хариуцлагатай байхыг шаардана. Хайр дурлалын шинэ харилцаа тогтоох гэж яарах хэрэггүй.
Арслан: Энэ долоо хоногт шинэ үзэл санаа таны оюун ухаанд эерэг өөрчлөлт бий болгоно. Харин сайн бодож боловсруулаагүй санаагаа хүмүүстэй бүү хуваалц. Урам зориг нэмэгдэж, шинэ санаа ундрах боловч хийсвэр үзэл бодол болон хэтэрхий сайхан төсөөлөлдөө автаж болохгүй. Бусдын сайхан саналыг хүлээн авахыг од эрхэс зөвлөж байна. Хайртай хүн болон гэр бүлийнхэн тань дэмжиж туслахад бэлэн байна. Үнэнч нөхөрлөл сайн амжилттай салшгүй холбоотой байна. Од эрхсийн нөлөөгөөр хувийн амьдралдаа өөрчлөлт хийвэл үр дүнтэй байх болно. Хичээвэл бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж чадна. Долоо хоногийн сүүл рүү ямар нэгэн хүндрэлгүйгээр амьдралдаа чухал өөрчлөлт хийх болно. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор суралцах нь зөв сонголт байна. Хэрвээ та олон нийтийн сайн дурын үйл ажиллагаанд оролцвол цаашид хийх маш олон ажлын боломж гарч ирнэ. Уулзалт бизнесийн яриа хэлэлцээрүүд таны сэтгэлийг ихээр зовооно. Учир нь хүмүүсээр зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй байх үе. Эрүүл мэнддээ санаа зовж байвал эрүүл мэндийн үзлэгт ор. Мөн ойр дотнын тусламж хүссэн хэн нэгэнд чин сэтгэлээсээ ханд. Илэн далангүй мөн халуун дулаан уур амьсгал таны харилцааг дээшлүүлж өгнө. Хуучны найзууд тань таныг дурсах болно. Чөлөөт цаг гарвал биеэ амраа. Эрүүл агаарт явган зугаал. Эрч хүч нэмэгдэх хэдий ч нөөц бололцоогоо хэтрүүлэх хэрэггүй.
Охин: Энэ долоо хоногт улс төр сонирхдоггүй хүн ч гадаад дотоодын нөхцөл байдлын талаар сонирхох бололтой. Эрч хүч шаардсан ажил танд таарахгүй учир амьдралын хэв маягтаа бага зэрэг өөрчлөлт оруулбал зарим хариултыг олж авах болно. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаас салж, амьдралдаа амт нэмэх ямар нэгэн зүйл хийх гэж оролд. Гэхдээ гэнэтийн өөрчлөлтүүд болон үйл явдлын эргэлтүүд танд хэт их төвөг болохгүй байхаар зохицуул. Тэсвэртэй байж санаанд тань багтаж байсан ч гэсэн ямар нэг эрсдэлтэй асуудлыг зохицуулахад оролцсоны хэрэггүй. Сэтгэл санаа тогтворгүй байх хэдий ч та санхүүгийн байдлаа дээшлүүлэх алхам хийж чадна. Харин гэнэтийн хэрэгцээ шаардлагад сандарч, сэтгэлийн хөөрлөөр мөнгө үрэхээс зайлсхий. Өнгөрсөн дурсамжаас сургамж авах нь таны өсөлт дэвшилтэд илүү нөлөөтэй байна. Бусдын алдааг бүү давт. Долоо хоногийн сүүл рүү хүмүүс танаар өөрийн хүссэн зүйлээ хийлгэхийг оролдвол бүү зөвшөөр. Шинэ зүйл сурч мэдэх хүсэл оргилно. Аялал зугаалгаар явах, олныг хамарсан арга хэмжээнд оролцох зэрэг нь танд ажлаа түр мартах боломж өгнө. Өөрийгөө хааяа амраах хэрэгтэй. Хосуудын хувьд романтик харьцаа таатай хэвээр байх болно. Харин ганц бие хүмүүст найзаараа дамжуулан зохион байгуулсан болзоо нь амжилт авчирч магадгүй. Таны гол давуу тал зөн билиг байх тул совиндоо итгэ. Гэвч төсөөлөн бодох чадвар чинь бодит байдалд нөлөөлж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Эрүүл мэндээ сайн анхаарч, чанартай хоол унд идэж, эрч хүчээ сэлбэ. Идэвхтэй амралтаар дотоод эрч хүчээ сэргээ.
Жинлүүр: Энэ долоо хоногт од эрхсийн нөлөөгөөр өвөрмөц санаа, шинэлэг үйлдэл хийх чадвартай байна. Гэхдээ таны санаа бодлыг дэмжих хүмүүс тийм ч олон байхгүй бололтой. Бүгдийн тав тухыг хангах хэцүү ч бусдын саналыг нь сонс. Нөхцөл байдал таныг нэлээд дарамтад оруулна. Бодол санаа тогтворгүй байгаа тул том зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь таныг ажил дээрээ алдаа дутагдал гаргахаас сэргийлэх болно. Дархлаа сулрах үе тул аль болох стресст орохгүй бай. Сэтгэл санаа хэвийн байсан ч зүгээр л гунигтай байж болно. Эсвэл азаа үзэхийг хүснэ. Хэтэрхий их ажил хүлээн авч, өөрийн нөөц боломжийг шавхах хэрэггүй. Долоо хоногийн сүүл өөртөө үнэнч байх үе. Заримдаа танд бусдад гайхуулах хүсэл төрөх байх. Гэхдээ та энэ бол зүгээр л дэмий цагаа үрж байгаа хэрэг гэдгийг маш сайн мэдэж байгаа. Та зөн билэг, совин мөрөөдөлдөө хөтлөгдвөл илүү их эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөтэй. Хамаатан садан эсвэл найз нөхдийн уулзалт болох магадлалтай. Хамтдаа зугаалахад таатай байх болно. Хайр сэтгэлийн харьцаа амжилттай байна. Гэр бүлдээ анхаар. Чөлөөт цаг гарвал сайн амрахаа бүү мартаарай. Олон улсын хэмжээнд болох үйл явдал эсвэл гэнэтийн өөрчлөлт амьдрал ахуйд чинь далдуур нөлөөлөх байдал гүнзгийрч байна. Сонор соргог байгаарай.
Хилэнц: Энэ долоо хоногт гаргах шийдвэрийнхээ үнэн зөвд эргэлзэж байвал зөн билигтээ найд. Сүсэг бишрэл сэтгэл зүйн эмчилгээ болж стрессийг тань тайлах болно. Бясалгал хийж бие сэтгэлээ ариусган, толгойдоо орсон олон дэмий бодлыг цэвэрлэ. Эерэг зүйлээр өөрийгөө цэнэглээрэй. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх эсвэл нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэх тал дээр түлхүү анхаарах үе бололтой. Тулгарсан ихэнх асуудал эергээр шийдэгдэх боловч зээлээ хугацаандаа өгч чадахгүй бол худал амлалт өгөх хэрэггүй. Мөн ямар ч зүйлийг худалдан авахаасаа өмнө сайтар шалгахгүй бол та дэмий мөнгөө үрэх байдалд орох бололтой. Ойрын хүмүүстэйгээ зөрчилдөж маргалдаж мэдэхээр байна. Ажил албаны ачааллаас болон ойр дотно хүмүүс тань урам хугарна. Зарим хүн хэтэрхий их зүйлийг танаас хүсэж байгаа бол тэдэнд өөрийн тэвчээрийн хязгаар дууссан гэдгийг харуулаарай. Бас заримдаа хүмүүсийн асуудлыг өөрөөр нь шийдүүлэх үнэхээр зөв арга байна. Долоо хоногийн сүүл рүү тодорхойгүй чиг хандлага өмнөхөөсөө илүү гадагшаа чиглэх болно. Уран бүтээлч хүмүүсийн ярилцлага, танилцуулга олон нийтэд хүрч чадах бөгөөд тэдний юу сонсох, харах гэснийг нь зөн совингоороо мэдэрнэ. Бүтээлч үйл хий. Сэтгэл санааныхаа хөөрлийг хяна. Таны бүх үйлдэл төгс байх албагүй. Жижиг асуудлууд тохиолдсон ч үүнд хэтэрхий их анхаарал хандуулсны хэрэггүй. Гол зүйлдээ л анхаарлаа хандуул. Багасаж буй орлого санаагаар унагаж магадгүй. Таны гаргаж байгаа хүчин чармайлтаас шалтгаалан удахгүй сайн санал ирнэ. Ганц бие эрчүүд санаандгүй хүнтэй танилцан удаан хугацааны турш холбоотой болж болзошгүй.
Нум: Энэ долоо хоногт од эрхсийн нөлөөгөөр таны төрөлхийн ур чадвар дээшилж, тулгарсан асуудлыг шийдэхэд тусална. Бизнес үйл ажиллагаа удаашрах тул орлогын өөр эх үүсгэвэр хайна. Улс төр, нийгмийн байдал сонирхол татам болж, ажлын хөлсөө нэмэх шаардлага үүсэх бололтой. Энэ үед санхүүгийн асуудалд маш болгоомжтой шийдвэр хэрэгтэй. Хамт ажиллагсад тантай адил бодолтой байхгүй бололтой. Хамтрагч нар зарим ажил хэрэг дээр санаа нийлээгүй байж болох юм. Аль болохоор тогтвортой, найдвартай байхын тулд боломжтой бүх арга хэмжээг ав. Та бусдыг шүүмжлэх буруутгахаас зайлсхийх хэрэгтэй. Ажлаа солих тухай бодож болох ч цаг нь арай болоогүй байна. Орлогын өсөлтөд нөлөөлөх азтай үйл явдал таарч магадгүй. Өөртөө таалагдсан эд зүйл авах нь танд энгийн тайван бөгөөд сэтгэл ханамжтай байдлыг бэлэглэнэ. Долоо хоногийн сүүл рүү уян хатан байвал түншлэл болон холбоо харилцааны асуудал сайн байх бөгөөд хуулийн асуудлууд дэмжигдэх боломжтой. Нийгмийн эмзэг асуудлыг шийдэх үйл ажиллагаанд нэгдэх тухай бод. Гэр орны асуудал, хайртай хүмүүстээ анхаарал тавихаар төлөвлө. Гэр бүлээрээ хамт сууж тайван хооллох, амьдардаг орон байрандаа жижиг том шинэчлэл хийх эсвэл амралт төлөвлөх зэргээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх эхлэлийг тавихад амархан байх болно. Цагийг тайван энгийн өнгөрөөхийг хичээ. Хайртай хүнээ халамжлахад цаг гарга. Гэрээсээ гарч, гадуур зугаал. Эргэн тойрноо сайн мэдэрч, сонирхолтой амьдарч, мөрөөдлөө хэсэг ч болтугай биелүүлэхийг хичээ. Ойр дотнын хүмүүстээ өөрийнхөөрөө байх боломж өг. Эрүүл мэндийнхээ төлөө зарим зүйлийг тэвчих хэрэг гарна. Хоолны дэглэмдээ анхаарч, хэт их идэхээс сэргийл. Сайн унтаж амарч, иог бясалгал хийх нь танд тустай.
Матар: Энэ долоо хоногт одоогийн ажилдаа сэтгэл ханамж тааруу байгаа бол гарах өргөдөл өгч мэдэх юм. Удахгүй ашиг орлого олж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ. Төвөгтэй яриа хэлэлцээрээс холуур байхыг зөвлөе. Түншлэлийн харилцаанд хуулийн асуудлыг их анхаарах хэрэгтэй болно. Буруу мэдээллээр шийдвэр гаргаж мэдэх юм. Санхүүгийн нөхцөл байдал сайжрах нь хуулийн асуудал таны талд эргэх эсэхээс хамаарч байна. Эрч хүч их байх нь эерэг нөлөөллийг харуулна. Бизнесийн хэлцэл амжилт олно. Гэхдээ бараа бүтэгдэхүүнээ цаг хугацаанд нь татах болон түгээх асуудалд хүндрэл учирна. Өмнөх алдаа оноо илэрсэн ч хэн нэгнийг буруутгах, сэтгэлээ зовоох хэрэггүй. Та бусдыг сонсох, асуудлыг зөв зүйтэй шийдэх зэрэг төрөлхийн чадвараа ашиглах нь их тус болно. Тэвчээртэй, зоригтой байж дэмий зүйлд мөнгө үрэхгүй байх нь санхүүгээ аврах гарц байна. Долоо хоногийн сүүл рүү шийдвэртэй байдал ба шургуу зан тань гэрэлтэх ба анхаарлаа төвлөрүүлэх, нөхцөл байдалд дасан зохицох чадвар мөн адил тод харагдана. Иймээс өөртөө итгэлтэйгээр өмнөх асуудлуудаа шийд. Таны бодол санаа найзуудтайгаа зөрөлдөж мэднэ. Өөрийгөө зөвтгөж суухын оронд яагаад ингэх болсон шалтгааныг нь хайгаарай. Хөрөнгө мөнгөө хамаагүй зүйлд зарцуулж эрсдэлтэй байдалд өөрийгөө оруулах хэрэггүй. Хүлээцтэй зан болон хяналттай төлөвлөгөө таны өмнө шинэ боломж нээнэ. Энэ цаг үед романтик харилцаа холбоотой учирч болох ба энэ нь хамгийн сонирхолтой учрал болох юм.
Хумх: Энэ долоо хоногт өмнө тасарсан холбоо сэргэнэ. Таны төлөвлөснөөр ихэнх зүйл бүтнэ. Од эрхэс шинэхэн танилтай болоход таатай байхыг зааж байна. Дуусгах шаардлагатай ажил таны авьяас чадвар, хүч чадлыг ихээхэн сорино. Хэрэв та боломжтой бол сайн өөрчлөлт хийх болно. Олон нийтийн үйл ажиллагаа эсвэл томоохон аж ахуйн ажил хариуцаж ажиллах нь үр ашигтай байна. Сайн хамтын ажиллагааг бий болгохын тулд удирдлагатайгаа байнга ярилцаж бай. Аливаа асуудалд зөвхөн өөрийнхөө мэдэх хэмжээнд л ярьж чадах тул сайн ойлгоогүй зүйл дээрээ дүгнэлт гаргах нь эрсдэл дагуулна. Хэрэв дутуу мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргавал дараа нь алдаагаа засах амаргүй байх болно. Бичиг баримт болон эд хөрөнгөө сайн хямгад. Өр зээл хэтрэхгүй байх тал дээр анхаар. Бизнес хийдэг хүмүүс маш сайн сонгох чадвартай, юмны үнэ цэнийг мэдэх нь чухал байна. Долоо хоногийн сүүл рүү амархан өөрчилж чадахгүй шийдвэр гаргахаасаа өмнө бүх зүйлийг нарийн мэдэх болтол хүлээх хэрэгтэй. Хэсэг хугацааны амралт танд чухал ач холбогдол, урам зоригийг өгөх болно. Зав гарвал түр амсхийж амар. Бие таагүй байвал ажлаасаа чөлөө авч, өөрийгөө болон эргэн тойрныхноо зовоохоос зайлсхий. Хамтрагчтайгаа маргалдах нь таны сэтгэлийг зовоох боловч түрүүлж эвлэрэх алхам хийх хэрэгтэй. Урлагийн тоглолт болон уран зургийн үзэсгэлэн үзэх нь цагийг сайхан өнгөрүүлэх зөв сонголт болно. Ойр дотнын хүмүүсээ халамжлах нь сайн үр нөлөөтэй байна. Хайр дурлал болон найз нөхөрлөлөөс сайхан мэдрэмж цаг хором бүрд урссаар л байх болно. Залуу хүмүүс хайрын болзоонд явна. Олныг хамарсан үйл ажиллагаа ихсэж байна. Гадаад төрхөө анхаар.
Загас: Энэ долоо хоногт аливаа бизнесийн үйл ажиллагаа эрсдэлтэй байх болно. Зайлшгүй гарах зарлага таны толгойг өвтгөнө. Хөрөнгө мөнгөө аюулгүй газар байлгах талаар санаа тавих хэрэгтэй бөгөөд одоо мөнгөө өсгөхийн тулд аз туршсан зүйл бүү хий. Хэрвээ бусдаас тусламж авахыг хүсэж байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй. Сайн мэдэхгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой ханд. Хэрэв бусадтай үл ойлголцол үүсвэл санаачилга гаргаж учрыг нь түргэн ол. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах, тасарсан харьцаагаа сэргээх хүсэл төрөх магадлалтай. Ихэнх хүмүүсийн оюун санааны хүсэл мөрөөдөл нь хайнга алхам хийхэд хүргэж болзошгүй. Биеэ тоосон байдал ойр дотнын холбоог хүчгүй болгох магадгүй. Асуудал үүсвэл та сэтгэлээ уудлан хуваалцаж, ний нуугүй ярилцвал байдал нааштай эргэнэ. Хүний тусыг марталгүй хэрэгтэй үед нь буцаад тусламжийн гараа сунгах хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү нийгмийн үйл ажиллагаанууд таатай байх ба шинэ харилцаа холбоо ч бас байгуулагдана. Олон нийтийн ажилд оролцож, санаа нийлэх хүмүүстэй цагийг өнгөрөөх нь илүү эерэг байдлыг танд авчрах болно. Та хэрэгцээгүй хүсэл сонирхлоо нэг мөсөн байхгүй болгосноор мөнгөө хэмнэх болно. Таныг урам зориг, хүсэл сонирхол тань хөтлөх болно. Таны нэр хүнд өсөж, сэтгэл хөдөлгөм урилгууд ирэх болно. Тусламж дэмжлэг хайж байсан хүмүүст таны зөвлөгөө хэрэгтэй болно. Таны гэр бүлд байсан асуудлууд алга болж харилцааны өнгө аясыг өөрчилнө. Ойр дотнын хүндээ сэтгэл дундуур байгаа асуудлаа шийдвэрлэх талаар алхам хийнэ. Хайртай хүнээсээ юуг ч нуух хэрэггүй. Илэн далангүй ярилц. Түр зуурын бэрхшээлд сандрах хэрэггүй. Танаас туршлагатай хэн нэгнээс суралцахдаа үргэлж бэлэн бай.
АДМИН







Нийгэм




