2026 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ашиг орлого, шагнал урамшуулал орж ирэн, ажил хэргийн аливаа асуудал нааштайгаар шийдэгдэх хандлагатай байна. Цагийн хуваариа цэгцлэн ачаалалтай ажлын өдрүүдээр амрах боломж гаргах дадал зуршлыг хэвшүүлээрэй. Таны эрүүл мэндэд тустай. Албаны ажлыг гүйцэлдүүлэх үедээ чухал уулзалт төлөвлөх, албан томилолтоор явах хэрэггүй. Түнштэйгээ харилцан үл ойлголцолд хүрч мэднэ. Цаашдын үйл хэрэгт муугаар нөлөөлөх магадлал үйлдлээс сэргийлэх хэрэгтэй байна.
Үхэр: Гэнэтийн олон зүйлс таныг хүлээж байна. Өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болго. Болж буй үйл явдалд эрүүл ухаанаар ханд. Аливаа зүйлд толгойгоо алдсаны хэрэггүй. Үнэт зүйлээ ягштал баримтал. Хэрвээ бизнесийн хамтрагч тань итгэл алдаж, тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа тэдний ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Архи дарс болон хагас боловсруулсан хүнс хэрэглэхээс зайлсхийж, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай.
Ихэр: Өнөөдөр хүмүүстэй харьцах харилцаа доройтож мэднэ. Зарим хандлага сэтгэлээр унагана. Хуучинсаг, ёсорхог зан гаргах хэрэггүй. Мөн түрэмгий зан хүмүүсийн дургүйг хүргэх болно. Өөртөө хүнд үүрэг даалгавар авах хэрэггүй. Бие махбодын боломж хэвийн үеэс доогуур байж болзошгүй. Од эрхсийн чиг хандлага таны эрч хүчийг үргэлжлүүлэн сулруулж, ядаргаанд оруулж ч болох юм. Хэрэв таны анхаарал сул байгаа бол оюуны ажлаас өөр ажил сонгох нь илүү үр дүнтэй байх болно.
Мэлхий: Зарим мэлхийнхэн гайхалтай уран бүтээлч, загвар зохион бүтээгч шиг санаа гаргаж чадна. Ажилдаа идэвхтэй хандахад таатай өдөр. Ажлын ур чадвар тань хамт ажиллагсдыг ангайлгах болно. Та өнөөдөр амьдралын эрч хүч их болж байгаа юм шиг мэдэрнэ. Хэдий тийм боловч хэсэгхэн зуурын үзэгдэлд хууртаж болохгүй. Ямар нэгэн зүйлийг өөрийн биеэр шалгах гэсний хэрэггүй. Гэхдээ бусад хүмүүсийн үгэнд оролгүй, бодлоо өөртөө хадгал.
Арслан: Ихэнх хүмүүс ямар нэгэн хүндрэлгүйгээр амьдралдаа чухал өөрчлөлт хийх болно. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор суралцах нь зөв сонголт байна. Хэрвээ та олон нийтийн сайн дурын үйл ажиллагаанд оролцвол цаашид хийх маш олон ажлын боломж гарч ирнэ. Өнөөдөр ямар ч хүмүүстэй эвсэг харьцах чадвартай байна. Хайртай хүн чинь таны түүнд зориулж буй сэтгэлийг ойлгох болно.
Охин: Өнөөдөр хүмүүс танаар өөрийн хүссэн зүйлээ хийлгэхийг оролдвол бүү зөвшөөр. Олон хүнтэй спортын тэмцээн үзэх, ганцаараа ууланд авирах, байгальд зугаалах зэрэг нь танд дотоод амар амгаланг өгөх болно. Шинэ зүйл сурч мэдэх хүсэл оргилно. Үүнийг зохицуулахын тулд ном унших, танин мэдэхүйн суваг үзэх хэрэг гарна. Өөртөө урам зориг өг.
Жинлүүр: Хувийн амьдралдаа сонин содон зүйлсийг сэдэж байвал зүгээр өдөр. Зарим хүмүүс аялал төлөвлөх бололтой. Эсвэл спортоор хичээллэ. Энэ нь тархинаас бухимдал, стрессийг тайлж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн эрч хүчийг бий болгоно. Заримдаа танд бусдад гайхуулах хүсэл төрөх байх. Гэхдээ та энэ бол зүгээр л дэмий цагаа үрж байгаа хэрэг гэдгийг маш сайн мэдэж байгаа. Өөртөө үнэнч байх үе.
Хилэнц: Сэргэг, хурц ухаантай хүн гэдгээ тодорхой харуулж байдаг. Өнөөдөр тодорхойгүй чиг хандлага өмнөхөөсөө илүү гадагшаа чиглэх болно. Уран бүтээлч хүмүүсийн ярилцлага, танилцуулга олон нийтэд хүрч чадах бөгөөд тэдний юу сонсох, харах гэснийг нь зөн совингоороо мэдэрнэ. Бүтээлч үйл хий. Сэтгэл санааныхаа хөөрлийг хяна. Сэтгэл санаа тогтворгүй байх тул өөрийгөө сайн хяна. Хайр дурлалын харьцаа амаргүй байна.
Нум: Ажлаа дуусгахын тулд цагийг нь олсон шийдвэр чухал. Өмнөх ажлаа танаас өөр хүн сайн хийж чадахгүй гэж биеэ хуурах хэрэггүй. Зарим үед уян хатан байвал түншлэл болон холбоо харилцааны асуудал сайн байх бөгөөд хуулийн асуудлууд дэмжигдэх боломжтой. Нийгмийн эмзэг асуудлыг шийдэх үйл ажиллагаанд нэгдэх тухай бод.
Матар: Өнөөдөр шийдвэртэй байдал ба шургуу зан тань гэрэлтэх ба анхаарлаа төвлөрүүлэх, нөхцөл байдалд дасан зохицох чадвар мөн адил тод харагдана. Иймээс өөртөө итгэлтэйгээр өмнөх асуудлуудаа шийд. Таны бодол санаа найзуудтайгаа зөрөлдөж мэднэ. Өөрийгөө зөвтгөж суухын оронд яагаад ингэх болсон шалтгааныг нь хайгаарай.
Хумх: Оюун санаагаа нээлттэй байлгаж хүмүүсийн бодол санааг бүрэн сонсоорой. Гэхдээ амархан өөрчилж чадахгүй шийдвэр гаргахаасаа өмнө бүх зүйлийг нарийн мэдэх болтол хүлээх хэрэгтэй. Хэсэг хугацааны амралт танд чухал ач холбогдол, урам зоригийг өгөх болно. Зав гарвал түр амсхийж амар. Бие таагүй байвал ажлаасаа чөлөө авч, өөрийгөө болон эргэн тойрныхноо зовоохоос зайлсхий. Тодорхой зүйлд анхаарлаа хандуул. Хамтрагчтайгаа маргалдах нь таны сэтгэлийг зовоох боловч түрүүлж эвлэрэх алхам хийх хэрэгтэй.
Загас: Өнөөдөр ажлын долоо хоногийн төгсгөл амар тайван байх болно. Нийгмийн үйл ажиллагаанууд таатай байх ба шинэ харилцаа холбоо ч бас байгуулагдана. Та хэрэгцээгүй хүсэл сонирхлоо нэг мөсөн байхгүй болгосноор мөнгөө хэмнэх болно. Таныг урам зориг, хүсэл сонирхол тань хөтлөх болно. Таны нэр хүнд өсөж, сэтгэл хөдөлгөм урилгууд ирэх болно.
АДМИН







Нийгэм







