Dark Light
Спорт | 2026-06-04

Г.ГАНХУЯГ “УЛААНБААТАР ОПЕН” ТЭМЦЭЭНИЙ ХОШОЙ МЕДАЛЬТАН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний сонгомол барилдааны 97 кг-ын жинд Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Нитеш аваргаллаа. Түүний хувьд, өнгөрсөн жил уг тэмцээнээс мөнгөн медалийг гардаж байсан бол энэ удаа дутуугаа гүйцээж алтан медалийн эзнээр тодорсон юм.
Мөнгөн медалийг Казахстаны Нурасыл Аманали хүртлээ.
Манай бөх ОУХМ Г.Ганхуяг, Венесуэлийн Хуан Диаз Бланког үндсэн цаг дуусахаас өмнө даралтаар буулган авч, хүрэл медалийн эзэн болов. Тэрээр “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль гардсан нь энэ юм.
Харин Өмнөд Солонгосын Ли Мин Хо, манай тамирчин Э.Түвшинсанааг ялж, энэ жингийн нөгөө хүрэл медальд хүрсэн.
97 кг-ын дүн:
1. Нитеш (Энэтхэг)
2. Нурасыл Аманали (Казахстан)
3. Г.Ганхуяг (Монгол)
3. Ли Мин Хо (Өмнөд Солонгос)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10