Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй энэхүү мэрэгч амьтны судалгааг хийхэд “Үлийн цагаан оготно 14 сумын 482400 га-д тархаад байгаа тоо гарчээ.
ХХААХҮЯ-наас Говь-Алтай аймгийн нийт нутгаар тархаад буй үлийн цагаан оготнын нүүдлийг сааруулах, түүнтэй тэмцэхэд төсвийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Ялангуяа Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Цээл, Цогт, Чандмань суманд гамшгийн хэмжээнд хүрч байна. Нэг үлийн цагаан оготно хоногт 33,9 гр өвс идэж, хөеөндөө 6-9 кг хүртэл ургамал хураадаг. Нэг га талбайд 100 оготно байгаа гэж үзвэл өдөрт 3.39 кг өвс, сард 101,7 кг өвс, зун намрын улиралд 610,2 кг өвс идэж бэлчээр сүйтгэнэ. Энэ нь 305 хонийг нэг хоног тэжээх хэмжээний өвс юм. Өөрөөр хэлбэл, нэг үлийн оготно жилд дунджаар 150 гаруй мянган төгрөгийн хохирлыг бэлчээрт учруулдаг гэсэн үг юм.
Манай орны 40 сая га бэлчээрийн талбайд тархсан үлийн цагаан оготно нэг жилд 6,1 их наяд төгрөгийн үнэ бүхий бэлчээрийн ургамал байгалийн нөөцийг идэж төдий хэмжээний хохирлыг бэлчээрт учруулдаг байна. Нэг га талбайд 80-100 үлийн цагаан байвал хөрс, ургамал, амьтны аймагт сайн гэж үздэг. Түүнчлэн үнэг, өмхий хүрэн, үен, мануул, могой, зараа, шонхор, бүргэд зэрэг амьтан шувуунд хамгийн амттай хоол нь болдог. Иймд үлийн цагаан оготнотой тэмцэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх асуудлыг ХХААХҮ-ийн Дэд сайдад уламжиллаа.