Бүртгэл баталгаажуулах төвөгтэй алхмуудаас болоод “Нийгмийн даатгал гар утасны аппликэйшн”-аа ашиглаж чадахгүй байвал иргэд бүртгэлээ өөрөө баталгаажуулах боломжтой боллоо. Өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэж байхад л хангалттай.
Аппликэйшний хэрэглэгч болох энгийн алхмууд:
1. Та аппликэйшнаа гар утсандаа татаж суулгаарай
2. Бүртгүүлэх хэсэгт өөрийн мэдээллээ оруулаарай
3. Бүртгүүлсэн и-мэйл хаягаараа ирсэн холбоосоор нэвтэрч, бүртгэл баталгаажуулах хэсэгт өөрийн ажиллаж байсан газраа сонгон, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ оруулснаар нэвтрэх эрхтэй болно. /Нийгмийн даатгалын дэвтрээсээ харах боломжтой/
Мөн [email protected] мэйл хаяг руу бичиг баримтынхаа зургийг илгээж, эсвэл өөрт ойр байрлах Нийгмийн даатгалын хэлтэст очин баталгаажуулах боломж нээлттэй. Бүртгүүлэх болон баталгаажуулахад асуудал гарах, эсвэл мэдээлэл зөвлөгөө шаардлагатай бол 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдоход хангалттай.
Аппликэйшнээс санал болгодог цахим үйлчилгээтээ танилцаарай. Харин тун удахгүй сайн дурын даатгалын гэрээг тус аппликейшнаар баталгаажуулах боломж бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтийг хийж байгаа тухай дуулгахад таатай байна.