Turkish Airlines авиа компанийн бүртгэлийн ажилтан Аутизмтай Монгол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэх мэдээлэл гарсан. Энэхүү үйлдлийг Монголын компаниуд болон иргэд, аяллын байгууллагууд буруушааж, Turkish Airlines-ын нислэгээ цуцалж эхлэв.
AirPlane Travel Agency: -Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан мэдээтэй холбогдуулан манай агентлаг Турк улсын аяллыг Turkish Airlines-р гаргахгүй болсноо үүгээр мэдэгдэж байна.
Пегас Туристик Монголиа: -TURKISH AIRLINES авиа компани, Аутизмтай хүүхдэд ялгавартай хандсаныг буруушааж, TURKISH AIRLINES-н ямар чиглэлийн нислэгээр өөрийн аялагч нарт үйлчилгээ үзүүлэхгүй болсоныг үүгээр мэдэгдэж байна.
Мэдээллийг тодруулбал, нэгэн иргэн фейсбүүк орчинд: Манай охин 14 настай. Аутизмын хүрээний эмгэгтэй. 9 сарын 19-ний өглөө Turkish Airlines-ээр нисэх гээд бүртгэл хийлгээд зогсож байтал тэр өдөр Нисэх дээр Turkish airline-ны бизнес класс дээр бүртгэл хийж байсан эмэгтэй охиныг минь “хэвийн биш хүүхэд бна. Онгоцонд бусдад саад болохоор байна гээд бүртгэлээ хийхгүй” нэлээд маягласан. Охин маань тайван зогсдоггүй биеэ байнга займчиж байдаг. Бусдаар бол хүний биед гар хүрдэггүй хүнд саад болдоггүй мөрөөрөө охин. Би тэр эмэгтэйд бид байнга явдаг юмаа манай охин бусдад саад болохгүй гэсэн чинь "би яаж мэддэг юм. Саад болбол яах уу" гэсэн. Олон улсад, гадаадад харин ч ийм хүүхдэд тусгай эрх олгоод очер дараалалгүйгээр бүртгэж оруулах, өөрт нь болон бусдад саадгүйгээр аль эвтэйхэн суудалд суулгадаг юм. Охинтойгоо зөндөө л онгоцоор явдаг байсан. Харин ч найрсаг хүлээж аваад охинд маань кармаанаасаа чихэр тоглоом хүртэл өгдөг. Монголчууд хэзээ ийм хүнд суртлаа болих вэ. Аутизмтэй хүүхдүүд одоо онгоцоор нисэж болохгүй юу. Мөн тэр эмэгтэй цаашаа Истанбулаас Европ орох онгоцны суудлыг хүртэл охинтой минь нэг дор биш энд тэнд өөр өөр газар нэг нэгээрээ суухаар бүртгэсэн бсан. Азаар сул суудал таараад өөр суудал дээр охиныхоо хажууд сууж явсан. Тэр эмэгтэй та үнэхээр муу хүн байна шүү.
2024-09-23
Муухай тэнэг онгироо сагсуу бардам дээрэлхүү монгол хүн л биз дээ. Компанийг алдагдалд оруулсан гээд балрана даа.