Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоотой хамтран ахмадын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Монгол Улсын Их Хурлаас Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 6 сарын 5-ны өдөр баталсан.
Тус зөвлөгөөнөөр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих дээрх хуулийг дагаж гарсан Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох, Насны хишиг олгох, Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх журам, Ахмадын сангийн журмыг танилцуулж, “Ахмад настанд үзүүлэх цогц тусламж үйлчилгээний журам”-ын төслийг хэлэлцүүлэх юм.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмад настанд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдгээр үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлуудыг тусгасан.
Мөн ахмад настанд тохиолдож байгаа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлын зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулж батлуулаад байна.
Засгийн газраас ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал: Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг ойртуулах, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон шийдвэр гаргасан.
Түүнчлэн Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлд суурилсан үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх хүрээнд ахмад настны чиглэлээр 5 зорилтыг дэвшүүлсэн.
Тухайлбал; Ахмад настанд Гэр бүлийн хөгжлийн төвөөр дамжуулан цогц үйлчилгээг хүргэх, асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээнүүд туссан.
2024-09-23
Ahmaduudiinha dood tetgberiig sain nemeh heregtei ih tetgber ni deeshe ussuud baga tetgber ni sn nemegdehgf bn itgeltsuureer dood tetgberiig oirtuulah bish bur hulduulsan shde arai odoo tetgberiig 6% bhda yhabde gerel tsalgaana 30 50% nemchiheed adilhan 30% 50% uar nemeh heregtei bn uniin huurugdul blj bn shu