Боловсролын сайд П.Наранбаяр төрийн өмчийн зургаан их сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр тэд төрийн өмчийн их сургуулиудын сургалтын орчин багш нарын нийгмийн баталгаа, хангамж зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Тулгамдаж буй асуудлаарх санал хүсэлтийг нь нээлттэй хүлээн авч, боломжит арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр онцлов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.