Цаг үеийн мэдээ

"Алдар" спорт хороо улсын баяр наадам болон олимпын наадамд оролцсон тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.

"ПАРИС-2024” XXXIII удаагийн Зуны олимпын наадамд Монгол Улсаас нийт 32 эрх авч оролцсоны 17 нь “Алдар” спорт хорооны тамирчин байв.

Тэдний дундаас У.Сүрэнжав Парис-2024 Паралимпын наадмын Таеквондогийн төрөлд АЛТАН медаль, Г.Болор-Эрдэнэ 63 кг-ийн жинд, МӨНГӨН медаль хүртэж монгол төрийн далбаагаа олимпын тэнгэрт мандуулсан бахдам амжилт гаргасан.

Мөн өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар “АЛДАР”-ын бөхчүүдээс төрийн наадмын үзүүр болон улсын начин цолтнууд, сурын болон шагайн харвааны олон мэргэчүүд тодорсон.

Энэ онд “АЛДАР” спорт хорооны тамирчид 167 тэмцээн уралдаанаас 264 алтан медаль, 290 мөнгөн медаль, 249 хүрэл медаль тус тус хүртэж нийт 803 медалийн эзэд болжээ. 

Таны сурталчилгаа