Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран бүтээлчид ОХУ-ын Москва хотод олон улсын хүүхэлдэйн театрын “Исток” наадамд “Морин хуур” хүүхэлдэйн жүжгээр оролцож байна.
Тус жүжгийг "Хөхөө Намжил" домгоос сэдэвлэн шинээр тайзнаа туурвиж энэ сард үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд нээлтийн таван удаагийн тоглолтыг эх орондоо толилуулсан шинэхэн бүтээлээ олон улсын үзэгчдэд сонирхуулахаар ОХУ-ыг зорилоо.