Цаг үеийн мэдээ

2024 оны 9-р сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Сэтгэл санааны байдал үе үе өөрчлөгдөх бололтой. Сэтгэлийн дотоод түгшүүр нь хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Ийм үед аль болох эелдэг найрсаг, боловсон ухаалаг байхыг зөвлөж байна. Танилын хүрээ өргөнтэй хүмүүст энэ нь давуу тал байх бөгөөд үүнийгээ ашиглан зарим нэг ажлаа амжилттай амжуулна.

Үхэр: Шийдвэрлэвэл зохих асуудлаа дараагийн өдөрт шилжүүлж хойшлуулах хэрэггүй. Хэрэв танд бодож санасан зүйл байгаа л бол түүнийгээ яг одоо хэрэгжүүлээрэй. Таны шийдэмгий байдал, шударга зан тань ажил хэргийн үр дүнд эергээр нөлөөж амжилт олох үндэс суурь нь болно. Аливаа хэрүүл тэмцэл, таагүй явдлаас зайлсхий. 

Ихэр: Өнөөдөр танд олны анхаарлын төвд байх нь маш ихээр таалагдах болно. Гэхдээ гадаад үзэмж гэхээсээ илүүтэй таны зоримог, шулуухан зан чанар бусдын анхаарлыг татах болно. Сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөж магадгүй. Таагүй нөхцөл байдлаас болж ажил дээрээ алдаа гаргаж магадгүй. 

Мэлхий: Өөртөө цаг гарган шинэ дүр төрхийг бий болгоход таатай өдөр. Удаан хугацааны ажлын алжаалаа тайлах боломж ч гарна. Үргэлж өөдрөг, хөгжилтэй явдаг хүмүүс ч сэтгэлийн хоосрол, гутралыг мэдэрнэ. Томоохон худалдаа наймаа хийхээр төлөвлөсөн бол яарах хэрэггүй. Өнөөдрийн сонголт оновчтой бус байх магадлалтай. Олон шалтгааны улмаас төлөвлөж байсан зүйлээ хийж чадахгүйд хүрнэ. 

Арслан: Илүү эрч хүч, урам зориг хэрэгтэй. Ихийг хийх хүсэл тэмүүлэл нөмрөн авна. Илүү ашиг орлоготой байх бизнес эхлүүлэх хүсэл төрнө. Арилжааны салбарт шинэ эхлэл, шинэ тэсрэлт хийхэд тохиромжтой үе. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, дээшлэх төлөвтэй. Аж ахуйн аар саар ажлаа түр хойшлуулан, олдсон боломжоо цаг алдалгүй барьж ав. 

Охин: Төлөвлөгөө, шинэ санаагаа хэрэгжүүлэхэд хүндрэл гарна. Зарим хүмүүс таагүй харилцаанд орж магадгүй. Та үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж, бусдын тусламжгүйгээр асуудлаа шийдвэрлэж чадна. Хайр дурлалын зөрчил үүсвэл нэлээд хэрүүл шуугиан гарч магадгүй байна. Буруугаа хүлээх чадвар, тэвчээртэй байдал энэ үед дутмаг байж мэднэ. 

Жинлүүр: Бүх зүйлийг даван гарах чадвартай байгаа тул юунаас ч айх шаардлагагүй. Өөртөө боломжийг бий болгож, санаачилгатай байдлыг гартаа ав. Хамт олны дунд найрсаг харилцаа, бие биеэ гэх сэтгэлийн илэрхийллийг мэдрэх болно. Гэнэтийн сайхан үйл явдал бий болно. Хэн нэгэнд сэтгэл зүрхээ нээхийг хүсэх бололтой. 

Хилэнц: Итгэл эвдэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явагдаж магадгүй. Таны буруу алхам хийх эсэх нь суурь хүмүүжил, зөв ухамсартай байдлаас шалтгаалах болно. Томоохон амжилт гаргаж ашиг олохын тулд нөлөө бүхий хүний дэмжлэгийг авах хэрэгтэй. Бүхий л харилцаандаа тэвчээртэй, ухаантай хандахыг эрхэмлээрэй. 

Нум: Бичиг баримт боловсруулах ажилтай бол маш анхааралтай байхыг од эрхэс сануулж байна. Учир нь таны болгоомжгүй байдлаас болоод ажил хэргийн уулзалт хүссэн үр дүнг авчрахгүй. Таны хувьд ажил мэргэжлийн хүрээнд таагүй байдал үүсэж мэднэ. Гэр бүлийн харилцаанд ч аль болох уян хатан хандахыг хичээгээрэй. 

Матар: Таагүй нөхцөл байдалд ажилладаг хүмүүс өөрийн эрүүл мэнддээ анхаар. Биеэ сайн тордохгүй бол болохгүй үе. Таны хөдөлмөрийн бүтээмж, ур чадварыг зүй ёсоор үнэлэх газар хэрэгтэй болно. Шинэ танил болон сайн мэдэхгүй хүмүүсийг өөрийн ажил амьдралд татан оролцуулах хэрэггүй. Онцгой нөхцөл байдлын улмаас таны цалин хөлс тодорхой хэмжээгээр өсөх боломж гарна. 

Хумх: Тэвчээргүй байдал, хэтэрхий зарчимч байх зэрэг нь эргэн тойрондоо зөрчилдөөнтэй байдлыг бий болгоно. Энэ өдөр эрч хүчний доогуур байдал нь бүх зүйлийг баллаж мэднэ. Гэвч сайн төлөвлөгөө, судалгааны ачаар таны санасан бүхэн ерөнхийдөө бүтэх магадлал ч байна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж, спортоор хичээллэ.

Загас: Уран бүтээлч, ур дүйтэй хүмүүст амжилтыг ерөөж байна. Өөрт байгаа хамгийн зоригтой бодол санаа, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай байна. Гэвч чухал шийдвэрийг заавал одоо гаргах хэрэггүй. Дотоод сэтгэлийнхээ тэнцвэртэй байдлыг хадгалж муу нөлөөнд автахгүй байхыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа