Цаг үеийн мэдээ

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын дараах байршилд автозам шинэчилнэ.

Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.

Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүр уулзвар хүртэлх автозамыг есдүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Таны сурталчилгаа