Цаг үеийн мэдээ

2019.11.13 ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

  • Үс засуулбал:Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.54-17.21
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Төмөр

Аргын тооллын 11 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын16, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх бар өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа