Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон судалгааг хийж эхнээс нь хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, 11-р сарын 15-аас эхлэн хүүхдийн 40 автобусыг явуулж эхлэх гэж байна. 

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөхөөр болжээ. Үүнд хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдана.

 Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны аюулгүй байдлыг шалгах ажлыг хариуцаж байна.

 

Таны сурталчилгаа