11 дүгээр сарын 14-нд болох үйл явдлын тойм
09.00 цагт МҮХАҮТ-д "Үндэсний чанарын чуулган-2019” болно.
09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөн болно. Утас:11325044
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Сэтгэцийн эрүүл мэндийн албыг үүсгэн байгуулсны 90 жилийн ойд зориулсан “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10.00 цагт Хүүхдийн төв номын санд “Соёл урлагийн салбар дахь оюуны өмчийн эрх зүй, менежментийн онцлог” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт ШӨХТГ-т “Монгол Улсын шударга өрсөлдөөнийг орчинг бэхжүүлэх төсөл”-ийн II шатны үндсэн баримт бичигт ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар гарын үсэг зурна. Утас: 88114841
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийг танилцуулна.
11.00 цагт ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд академич Б.Чадраа агсны 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, нэрэмжит танхимын нээлт болно. Утас: 99717977
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран ажиллах гэрээ байгуулах, магистрын хамтарсан тэтгэлэг гардуулах ёслол болно.
14.40 цагт Тусгаар тогтнолын ордонд “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт болно.
Төрийн ордонд
09.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Монгол Улсад газрын сайн засаглалыг бэхжүүлэх “НЭГ МОНГОЛ” платформын нээлтийн уулзалт болно.
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, түүхч Д.Өлзийбаатар нар “Монгол бахархлын өдөр”-ийн талаар мэдээлнэ.
“Чингис” зочид буудалд
09.30 цагт “Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх гарц” хурал болно.
14.00 цагт Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн болно. Утас: 99115624