Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөртэй нь ижил зовлонтой иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Буянжаргалын Болороогийн нөхөр ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан.
Тус хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор, Б.Болороо нөхрийнхөө золгүй байдлаар амиа алдсан явдлыг үнэн шударгаар шийдүүлэхийн тулд ээжтэйгээ хамт төв талбай дээр долоо хоног суулт хийсний үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж чадсан юм.
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр уулзаж, эмгэнэл илэрхийлэн хоёр шаардлагыг нь холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгосноор Б.Болороо суултаа зогсоосон.
Тэгвэл түүний ажиллаж байсан “Хишиг арвин индустриал” компанийн зүгээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлсэн мэдээллийг өнөөдөр өдөр тутмын томоохон сонингуудаар дамжуулан хүргэжээ.
Тэрбээр, саяхан цензургүй яриа нэвтрүүлэгт орох үеэрээ “Хишиг арвин индустриал” компанийнхан хүн ёсоор уучлал гүйхгүй байгаа гэдгийг онцолж байсан юм.