Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 14-17-нд Казахстаны Тарас хотод болно.
Манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ Б.Батмагнай, спортын мастер Б.Өсөхбаяр, 70 кг-д спортын мастер Ч.Сүрэнжав, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга гэсэн 11 тамирчин хүч үзнэ. Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм.
Сонирхуулахад, “Будапешт-2013”, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран Тараст 65 кг-ын жинд зодоглоно.
Тэрбээр 2016 оны Риогийн олимпийн наадмаас хойш гурван жилийн дараа хуучин жиндээ хүч үзэхээр болжээ.