Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.11.14/ захирамж гаргаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.