Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тэмцээнд “А” хэсэгт Япон, БНХАУ, Украин, “В” хэсэгт Монгол, АНУ, ОХУ-ын шигшээ баг багтаад байгаа билээ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг, Буяндалайн Чимгээ
53 кг: Нандинцэцэгийн Анударь
55 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энх-Амарын Даваанасан
76 кг: Ганбатын Ариунжаргал