Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар мэдээлэл өглөө.Тэрбээр “Нийслэлийн  төсвийн хөрөнгө оруулалттай  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгын их засвар, ажлын явц 30% -тай, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн засварын ажлын явц 90%.-тай Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор засварын ажлын явц 100%, Энэрэл эмнэлгийн барилгын их засвар ажлын явц 70%-тай Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын вакум өрөөний засварын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шат дараалсан ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Хүндрэлтэй зүйл одоогоор алга” гэв. Түүнчлэн дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер, хангамжийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг  хангахыг Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын хугацаатай аянаар иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг нийт нутгийн захиргааны болон дүүрэг хороодын албан хаагчдад өгөв.

Таны сурталчилгаа