Цаг үеийн мэдээ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны  100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан,  нийслэл Улаанбаатар хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй байгаа алба хаагчдад Төрийн дээд одон медаль, Онцгой байдлын албаны шагнал, нийслэлийн шагнал, цол гардууллаа.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар 2,  “Онцгой байдлын албаны төлөө 1” дүгээр зэргийн тэмдгээр-1, “Онцгой байдлын албаны төлөө 2” дугаар зэргийн тэмдгээр-6, “Онцгой байдлын албаны төлөө 3” дугаар зэргийн тэмдгээр-14, ОБЕГ-ын даргын “Жуух бичиг”-ээр 34, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр 1, нийслэлийн “Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 1, нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 11, Нийслэлийн 385 жилийн ойн медалиар-13, Ахлах ахлагч цолоор-9, Ахлагч цолоор-8 алба хаагчид тус тус шагнагдлаа. 

Шагналыг дарга, хурандаа А.Дашням, тэргүүн дэд дарга, хурандаа А.Алтансүх, дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр нар гардуулан өгч, алба хаагчдад амжилт хүслээ.

Таны сурталчилгаа