Цаг үеийн мэдээ

2020.08.23 НЯМ ГАРАГ

Намрын тэргүүн хөх бичин сарын гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр 

Үс засуулбал : Эд мал арвижна

Наран ургах, шингэх : 05.58 - 19.51

Барилдлага : Хүчин төгсөх 

Шүтэн барилдлага :Төрөхүй 

Суудал : Мод 

Аргын тооллын 8 сарын 23. Адъяа гараг. Билгийн тооллын 5.  Тэргүүн дагуул одтой шар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад  сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад  муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 00 цаг 50 минутад эхлэнэ.