Цаг үеийн мэдээ

ШУТИС-ийн хичээлийн 1 байранд 

09:00 цагт: Боловсрол, шинжлэх ухааны яамны “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцаж, бакалаврын зэрэг авсан хос дипломтой анхны 51 оюутанд диплом гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99832535, 315563, 99247798, 99148148

Гадаад харилцааны яаманд 

10:30 цагт: Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Үүнд: Цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, гадаадаас иргэдээ татан авалт болон гадаад руу чиглэсэн оюутан, иргэдийн урсгалын талаар, Ногоон гарц түр журмын хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар мэдээлэл өгнө. Утас: 91118403

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.