Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга, Генерал Д.Гэрэл болон Дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Д.Гэрэл нь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй юм.

Д.Гэрэл нь өнгөрсөн 2017 онд Б.Хурцын оронд томилогдож байсан. Тэрбээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн.

Тагнуулын Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус газрын тэргүүн дэд дарга П.Одонбаатар томилогдсон.

Эх сурвалж : Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Таны сурталчилгаа