Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Цагаан-Овоо” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 79 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 8 сарын 25-ны өдрийн 19:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 35 км замыг туулан мөн өдрийн 19:50 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон ба 8 сарын 26-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.