Цаг үеийн мэдээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2024.11.27/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн конвенцыг соёрхон батлах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. 

Тухайлбал, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл юм.

Монгол Улс өнөөгийн байдлаар олон улсын 305 конвенцод нэгдэн ороод байгаа ажээ. 

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл асууж тодрууллаа.

Таны сурталчилгаа