“Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр цөөнгүй оюутанд тэтгэлэг олгодог. Харин энэ жил тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр "Тавантолгой" ХК-ийн нэрэмжит Өмнөговь аймгийн 1-4-р курсэд суралцах 100 оюутанд тэтгэлэгт хөтөлбөр олгохоор болжээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын хүсэлтийг тус компанийн Даланзадгад дахь төлөөлөгчийн газар, Цогтцэций сум дахь мэдээллийн төв, Компанийн төв оффис дээр тус тус энэ сарын 28-ныг хүртэл хүлээж авах юм байна.