Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.08.26/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "2020 оны 8 сарын 25-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийсэн. 490 хүнээс 488 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 2 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Бусад шинжилгээ

2020 оны 8 сарын 24 нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний шинжилгээ, 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч,

Гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн,

Тандалтын таван хүний шинжилгээний  анхны сорьциудад коронавирус илрээгүй байна. 

Сувиллын ажиглалтад байгаа 3 хүний давтан шинжилгээ

2020 оны 8 сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ

Тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан коронавирусний халдварын 300 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 289 буюу 96.3 хувь нь эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалын ажиглалтад, 35 хүн нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д өнөөдөр 11 хүн эмчлэгдэж байна. 10 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Нийтдээ ХӨСҮТ-д 30 хүн ажиглалт, тандалтад байна" гэлээ.

Таны сурталчилгаа