Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүрэгт оршин суух 1973 онд төрсөн, эмэгтэй “М” нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлжээ. 

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж, мөрдсөний эцэст 1968 онд төрсөн, эрэгтэй “Г” гэгч нь хохирогч “М” тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгаж байна.

Хэргийн холбогдогч Г-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Таны сурталчилгаа