Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 79 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б/8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 8 сарын 25-ны өдрийн 19:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид ар гэрийнхний хамт “Боргиотын нуур”-нд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 8 сарын 26-ны өдрийн 11:20 цагт Б /11 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/-ийн цогцсыг нуурын хойд эргээс 30 метр зайд 1.5 метр гүнээс олж гарган тус аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.