Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багийн “Ус-Авдаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 0.5 км/ “Хэрлэн” голд иргэн Г/3 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 8 сарын 26-ны өдрийн 13:12 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:02 цагт гарч 100 км замыг туулан мөн өдрийн 18:00 цагт тухайн газарт очжээ. Баянмөнх сумын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 8 сарын 26-ны өдрийн 16:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 8 км-т “Улаан олом” гэдэг газар голын эргээс Г/3 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж сумын цагдаад шилжүүлэн өгсөн байна.