Манай улсын иргэд гадны улс орнуудаас тухайн улсдаа явж байсан автомашиныг худалдан авч хэрэглэдэг. Ийн борлуулагдаж буй ихэнх автомашинууд өмнө нь осолд орж байсан зэрэг асуудалтай байдгийг мэдэлгүй авч хохирдог. Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ асуудал дээр анхааран нэгдсэн мэдээллийн системтэй болгохоор ажиллаж байгаа тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрээр : Осолд орсон машиныг тээвэрлэн авчираад, засч янзлаад зарж байна.‼️Хэрэглэгч шинэ машин хэмээн бодож худалдан авсныхаа дараа осолд орсныг нь мэддэг.‼️Гаалийн ерөнхий газартай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Гаднаас тээвэрлэгдэн ирж буй бүх машин, техникийн мэдээллийг нэг дата дээр бөөгнүүлэх ажлыг хийж, арлын дугаараар иргэн шууд шалгах боломжийг бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл тухайн иргэн машиныг худалдан авахдаа арлын дугаарыг нь уншуулж үзэх. Тэгвэл осолд орсон уу, сэлбэгээр бүртгэгдэж Монгол улсад ирсэн үү гэдгийг харах боломжтой болно. Бид энэ тухай мэдээллийн системийг нэг болгохоор ажиллана гэжээ.