Цаг үеийн мэдээ

2020.08.28 ПҮРЭВ ГАРАГ

Намрын тэргүүн хөх бичин сарын долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр 

Үс засуулбал : Эрч хүч ихсэнэ

Наран ургах, шингэх : 06.05 - 19.42

Барилдлага : Идэр

Шүтэн барилдлага : Нэр өнгө

Суудал : Огторгуй

Аргын тооллын 8 дугаар сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 10, Суулга одтой, харагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.