2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 122,447,171 төгрөгийн үнийн дүн бүхий 628,175 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK +12.96%) болон "УБ-БҮК" ХК (BUK +9.34%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий"ХК (NEH -12.01%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -5.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаасыг 500,050 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.26 хувиар өсч 17144.00 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,597,129,620,918.56 төгрөг боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ