Японы ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаас болж ерөнхий сайдын ажлаа өгөхөөр болсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яригдаж байна. Учир нь түүний бие сүүлийн хэдэн сар эрс муудаж эмнэлэгт хэд хэдэн удаа шинжилгээнд хамрагджээ. Абэ Шинзо ерөнхий сайд нь 2007 оны 9-р сард ерөнхий сайдын ажлаа эрүүл мэндийн шалтгаанаар өгч байсан түүхтэй юм. Ийнхүү дахин ижил шалтгаанаар ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөж байгаагаа өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдэгдэх ажээ.