Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Төрийн ордонд эрүүл мэндийн даатгалтай холбоотой шинэчлэлтүүд, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад баримталж буй бодлогын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр "Сүүлийн өдрүүдэд таны Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар очихдоо улаан хивсээр алхсан нь нилээдгүй шүүмжлэл дагууллаа. Таны байр суурь ямар байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд:
"Шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Би өөрөө уг нь их энгийн хүн л дээ. Тухайн үед улаан хивс дэвссэн хүмүүс байгаа гэж бодоогүй. Очоод тийм байдал байсан учраас хивсээ хумиж ав гэж хэлэлтэй биш дээ. Энэн дээр буруу ойлголт гарсан. Цаашдаа эмнэлгүүдийн ажилтай газар дээр нь очиж танилцах ажил маш их байгаа. Миний зорьж очсон гол зорилго бол Түнхэл тосгоны нэгдсэн эмнэлгийн хувьд тусламж үйлчилгээ ямар түвшинд байна, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулагдсан тэнд. Энэ ажил яг хүмүүсээ үзэж эрт илрүүлж чадаж байна уу гэдгийг газар дээр нь очиж судлах, цааш нь яаж сайжруулах боломжууд байна гэдгийг харах гэж очсон. Ажил хийж явсан. Амралтын өдөр байсан. Эмнэлгийн удрдлагуудад хэлэхгүйгээр очих боломж байгаагүй. Очноо, арга хэмжээ зохион байгуулаарай гэсэн юм байгаагүй. Хойшдоо ийм асуудал байх ч үгүй. Цаашдаа ер нь анхааруулж хэлж баймаар юм байна даа гэж л ойлгож байна даа" гэлээ.