Цаг үеийн мэдээ

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Лобби бүлэгт Ж.Чинбүрэн, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд нэгдлээ.

Лобби бүлэг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлээр идэвхтэй ажиллана гэдгийг бүлгийн гишүүд онцоллоо. Эрүүл мэндийн даатгалын хүрээнд эрүүл мэндийн салбарт дараах өөрчлөлтүүдийг хийхээр зорьж байгаа юм байна. 

-Даатгалаараа өөрийн сонгосон эмч эмнэлэгт үзүүлэх эрхтэй болно

-Улсын эмнэлгүүдийн ачаалал дараалал хүлээгдэл буурах боломжтой 

-Хөнгөлөлттэй үнээр эм олгох нөхцөл байдал хялбар болж иргэндээ чиглэнэ 

-Эмийн үнэ хөнгөлөх төсөв мөнгө хуваарилахгүй болно 

-Рашаан сувилал эмчилгээний нэг хэсэг тул хасаагүй 

-Өндөр үнэ өртөгтэй тусламж үйлчилгээг даатгалын санхүүжилтэд хамруулдаг бодлогыг хэвээр үлдээнэ 

Тус лобби бүлэг 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд:

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмнэлгийг бие даасан байлгах, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн орчныг бүрдүүлэх,

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний Д вирусын улмаас өвдөн шаналж буй 100.000 гаруй иргэнээ эмчлэгдэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх,

-Нийгмийн эрүүл мэндийн салбарын өвчин болон нэвчиж, олон талын урхагт үр дагаврын уг шалтгаан болсон архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулж ажиллах

-Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, ажиллагсад иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үндсэн дөрвөн чиглэлд ажиллана. 

 

 

 

Таны сурталчилгаа