Мельбурн хотод өчигдөр буюу 08-р сарын 27-ны орой хүчтэй салхи шуурсны улмаас Fernshaw-ний Maroondah Highway –д 36 настай эмэгтэй, Blackburn South-д мөн 4 настай хүүхэд, Belgrave-д 59 настай эрэгтэй амь эрсджээ. Хүчтэй салхилж, олон зуун мод машин, байшин дээр унаж, олон хүн гэмтэж бэртсэн байна.
Түүнчлэн цахилгааны гэмтлээс болж Yarra Valley Water ус цэвэршүүлэх байгууламжийн Silvan далангаас цэвэршүүлээгүй ус ундны усны эх үүсвэрт нийлжээ. Үүнээс болж Мельбурн хотын 88 suburb-ийн ундны усанд цэвэршүүлээгүй ус нэвчиж магадгүй болжээ. /suburb-ийн нэрсийг зурагнаас харна уу./
Yarra Valley Water компаниас эвдрэлийг яаралтай засч байгаа. Баасан гарагын орой гэхэд хэвийн болно гэж мэдэгдсэн байна.
Иргэдийн хувьд усаа шууд хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Буцалгаж уух нь аюулгүй гэнэ. Хэрвээ аль хэдийнэ уучихсан бол ямар нэг зовиур илэрвэл GP-дээ хандаж болно гэж Эрүүл мэндийн сайд хэлсэн.
Гэхдээ энэ нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй учраас хэт их санаа зовох шаардлагагүйг мөн мэдэгджээ.