Цаг үеийн мэдээ

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар нийгмийг цочроосон жигшүүрт хэргийн мэдээлэл ар араасаа гарсаар байна. Эл төрлийн гэмт хэргийн хохирогч нь насанд хүрээгүй охид болж байна. Охид ихэвчлэн гэр бүлийн хамаарал бүхий этгээддээ хүчирхийлүүлдэг тоо баримт бий. Бэлгийн хүчирхийллийн 80 орчим хувь нь охидын итгэлийг олсон хамаатан садан болон эцэг нь үйлдсэн байдаг аж.  Саяхан төрсөн аав нь төрсөн охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг бүртгэгджээ.

Тус хэргийн талаар тодруулбал, наймдугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүрэгт 34 настай Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 15 настай төрсөн охиноо хүчиндсэн хэрэг бүртгэгдэж, цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт нээж, шалгаж байгаа аж. 

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэх хамгийн хүнд ялыг оноодог байна.

 

Таны сурталчилгаа