Маргааш 2020.09.01-нд хичээлийн шинэ эхлэх ч автомашины улсын дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, мягмар гарагт 2, 7-оор төгссөн тээврийн хэрэгсэл хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буй үед эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.