Өчигдөр 2020.08.31-ний өдөр Д.Сумъяабазарын тухай Factnews.mn сайт "Д.Сумъяабазар Хотын даргаар “хөөгдөх” шалтгаан гэр бүлийн асуудлаас нь болсон уу?" гарчигтай мэдээллийг нийтэлжээ. Энэхүү мэдээллийг тэрээр няцааж өөрийн цахим хуудаснаа:
" Өчигдөр factnews.mn гэдэг сайтад намайг гэр бүлээсээ салж өөр хүнтэй суусан мэтээр ГҮТГЭЖ мэдээ түгээсэн байна. Эцэг эхийн маань олгосон хүмүүжил цэх шулуун явж үнэт зүйлээ эрхэмлэхэд сургасан. Хамгаас эрхэм гэр бүлийг маань оролцуулан элдвээр ГҮТГЭХИЙГ би хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ хатуу хэлье.
Миний улс төрийн хувьд гаргаж байгаа бодлого, шийдвэрийг шүүмжлэхэд би хүлээж авдаг. Иймээс гэр бүлийн маань талаарх ор үндэслэлгүй, доромжилсон мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээсэн тус сайтыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно" гэжээ.
Мэдээллийг эндээс үзэх боломжтой: http://factnews.mn/p2t