Шивээхүрэн-Сэхээ боомт маргааш буюу есдүгээр сарын 2-ноос эхлэн 08:00-20:00 цаг хүртэл цайны цаггүй ажиллахаар болсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тус боомтоор өдөрт дунджаар 700-800 машин нүүрс экспортоор гарч байсан бол ийнхүү ажиллах цагийг нэмэгдүүлснээр 800-900 машин нүүрс гаргах боломжтой болох аж.
Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг өнгөрсөн сарын 26-нд зохион байгуулсан.
Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтууд, тэдгээрийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон билээ.
Нүүрсний экспортын урсгал сүүлийн үед аажмаар нэмэгдэж буй. Тухайлбал, наймдугаар сарын 25-ны өдөр буюу Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нийт 2,001 машин нүүрс экспортолсон. Энэ нь тав, зургаадугаар сарынхтай харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.