Цаг үеийн мэдээ

 

ЛДПР-ийн удирдагч Владимир Жириновский ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Гамалея төвөөс боловсруулсан дэлхийн анхны коронавирусийн вакцин "Спутник 5"-ийн бүртгэлийн дараах томоохон клиник туршилтын сайн дурын оролцогч болсон"  тухай тус намын хэвлэлийн албанаас мэдээллээ.

“Владимир Жириновский  дэлхий дээр анх удаа коронавирусийн эсрэг вакциныг    сайн дураараа хийлгэсэн  хүн боллоо. Вакцинд Жириновскийгоос гадна  ОХУ-ын 40 мянган иргэд хамрагдах бөгөөд энэхүү вакцин нь дэлхийн шилдэг стандартыг хангаж байгаа" хэмээн ЛДПР намаас онцолжээ.

 “ Вакциныг хоёр үе шаттайгаар хийх бөгөөд 2 дахь тунг эхний тарилгаас 3 долоо хоногийн дараа хийх  ажээ.  Владимир Жириновскийн тухайд есдүгээр сарын сүүлээр 2 дахь вакцинаа хийлгэх бөгөөд хагас жилийн хугацаанд эмчийн хяналтад байж биеийн байдлаа хянуулах юм байна. 

 ОХУ-ын Эрүүл Мэндийн яам нь "COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакциныг анх удаа үйлдвэрлэж  бүртгэлжүүлээд байгаа. Үүнээс хойш 20 гаруй орноос нэг сая доз вакциныг авах хүсэлтээ ирүүлсэн байна. Харин ОХУ эдгээрээс таван улсад вакцин нийлүүлэх гэрээ байгуулаад байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

 

Таны сурталчилгаа