Цаг үеийн мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 275 төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийхээс 237 буюу 77 хувийг хамруулжээ. Үдийн цай хөтөлбөрт 170 мянга орчим сурагч хамрагддаг бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө.

Тэрбээр: "Нийслэлийн төрийн өмчийн 138 сургуулийн 74 нь буюу 53,6 хувь нь зориулалтын, 59 буюу 42.7 хувь нь зориулалтын бус цайны газартай, 5 буюу 3.6 хувь нь огт цайны газаргүй үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн бус өмчийн 117 сургуулийн 21 буюу 23,3 хувь нь зориулалтын, 62 буюу 68,8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй байна" гэв.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 39, 50, 117, 138, 140, 50, 117-р сургуулийн цайны газар, БЗД-ийн 126, 87, 137, Гэгээ, Сэлбэ сургууль, СБД-ийн 71, Үй цай, БГД-ийн Жишиг эрдэм, Хан-Уул дүүргийн 7, 10, 15, 18, 32, 34, 26, 41,60,115,118, Америк сургууль, ЧД-ийн 17,57,39,5,117,50,72, Сонгинохайрхан дүүргийн 107,9,42,134,129,121,74,62,124, БЗД-ийн 28,47,51,113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номун далай, Оюуны нахиа, 19, Сэтгэмж, СБД-ийн 45,71, Спортын төв сургууль, Кинг кидс, Номын гялбаа зэрэг сургуулиуд нь зориулалтын бус цайны газартай байжээ. НМХГ-аас "Хүүхдийн үдийн цайнд эцэг эхчүүд сайн хяналттай байх хэрэгтэй, хүүхдээсээ өдөрт юу идсэнийг нь үргэлж асууж" байхыг анхаарууллаа. 

Таны сурталчилгаа